Зарлал

Ажлын зар Угтаалцайдам сумын ЗДТГазарт МЭҮТ-ийн мэргэжилтэн, Төрийн сангийн төлөөлөгч тус тус шалгаруулж авна. Утас:70276911

ЕБС-д түр ажлын байр зарлаж байна ЕБС-д түр ажлын байр зарлаж байна 2015 оны 10 сарын 01-нд ЕБС-ийн дотуур байранд жижүүр -жолоочийн  түр ажилд авна

Download NFSP!

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 
УГТААЛЦАЙДАМ СУМ
Залуу хосууд хуримаа хийлээ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 25-10-2017 05:56
alt
Намрын дунд сарын шинийн 17 билэгт сайн өдөр Угтаалцайдам сумын Ёслол хүндэтгэлийн өргөөнд Ж.Баттулга Б.Мягмарсүрэн нар гэрлэлтээ бүртгүүллээ. Залуу хосдоо аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.
LAST_UPDATED2
 
Нэг сум-Нэг бүтээгдэхүүн" үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцлоо PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 25-10-2017 05:54
alt
Төв аймгийн Зуунмод суманд 2017.10.17-20-ний өдрүүдэд "Нэг сум-Нэг бүтээгдэхүүн" үзэсгэлэн худалдаанд манай сумаас иргэн Ж.Давааням сүү цагаан идээ ааруулаар, О.Мөнхбаяр сур, суран эдлэлээр, Д.Мягмарсүрэн арьсан эдлэлээр, Ч.Нарангэрэл эсгий эдлэл, нэрмэл цагаан идээ, Б.Өлзийтогтох, Д.Долгорсүрэн нар талх, нарийн боов, Д.Барсболд оймс, Д.Алтаншагай түргэн хоол, Б.Алтангэрэл цагаан идээ, Ж.Ариунаа, С.Наранмандах нар оёдол, Д.Саранчимэг гар урлал төрлөөр тус тус амжилттэй оролцож Асгат багийн иргэн Ж.Даваанямын сүү цагаан идээ дэвшилттэй бүтээгдэхүүнээр шалгарч, иргэн Ч.Сарангэрэл "Үйлдвэрлэл үйлчилгээний тэргүүний ажилтан" цол тэмдэгээр шагнагдлаа. Нутгийнхаа нэрийг гаргаж өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ оролцсон бүх иргэддээ баярлалаа. Цаашдын ажил үйлс нь үргэлж өөдөө байг
LAST_UPDATED2
 
ТӨВ АЙМГИЙН УГТААЛЦАЙДАМ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС ЗОХИОН БАЙГУУЛСАН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 25-10-2017 05:22
alt

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулсан “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2017 оны 10 дугаар 23-ны

өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү өдөрлөгийн гол зорилго нь “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох хурал нь

чөлөөт, тэгш, шууд сонгуулийн үндсэн дээр байгуулагддаг бөгөөд тухайн нутгийн иргэдийн хууль ёсны нийтлэг эрх ашгийг илэрхийлэх ,

тэднийг төлөөлөх,  дуу хоолой болж, амьдралын асуудлыг нийтлэг эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд төрийн ёсыг нутгийн

өөрөө удирдах ёстой хослуулж ажиллах нэг алхам болоход оршино.”

Өдөрлөгторолцсон 100 орчим иргэдэд Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчид болон тэргүүлэгчид, Багийн Иргэдийн Нийтийн

хурлын дарга нар хийсэн ажлын тайлан, гарсан тогтоол шийдвэрээ танилцуулж, бусад баг байгууллагууд болон мэргэжилтнүүд мэдээ мэдээлэл

хүргэж холбогдох гарын авлага, материал тарааж иргэдэд үйлчиллээ. Мөн Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Цэрэвийн

Энхболд урилгаар оролцож иргэдтэй уулзаж санал хүсэлтийг сонсов.

altalt

Өдөрлөгт оролцсон нийт иргэдийн дунд танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулж ТЭРГҮҮН байранд Асгат

багийн иргэн Батнасан овогтой Болдбаатар, ДЭД байранд Асгат багийн иргэн өндөр настан Халзан овогтой Гомбо

нар амжилттай оролцож эрдэм мэдлэг оюун ухаанаа уралдуулж өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнуулав.

Эх орны ирээдүй хойч үе, хөгжил цэцэглэлтийн цөм болсон 16 настангууд ИРГЭНИЙ АНДГАЙ өргөх ёслолыг зохион

байгуулж сумын удирдлагууд сумын хурлын төлөөлөгчид, аймгийн хурлын төлөөлөгч, ахмад настан нараас иргэний

үнэмлэхээ гардан авцгаалаа.

Мөн Төв Аймгийн эрүүл мэндийн газартай хамтран шүд /35 иргэн /, эмэгтэйчүүд/20 иргэн/ нарийн мэргэжилийн

эмч нар үзлэг хийж,

“ТАНИТА” апаратаар 65 иргэн оншилгоо хийж иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө зөвлөмж хүргэж ажиллаа.

ӨДӨРЛӨГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН НИЙТ ИРГЭД, БАГ БАЙГУУЛЛАГУУДДАА БАЯРЛАЛАА.

LAST_UPDATED2
 
Төрийн албан хаагчид "Нарны алхалт" хийлээ. PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
1 дэх өдөр, 17-04-2017 05:28
alt
LAST_UPDATED2
 
Газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
1 дэх өдөр, 17-04-2017 01:13
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараагийн > Төгсгөл >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL