Зарлал

Ажлын зар Угтаалцайдам сумын ЗДТГазарт МЭҮТ-ийн мэргэжилтэн, Төрийн сангийн төлөөлөгч тус тус шалгаруулж авна. Утас:70276911

ЕБС-д түр ажлын байр зарлаж байна ЕБС-д түр ажлын байр зарлаж байна 2015 оны 10 сарын 01-нд ЕБС-ийн дотуур байранд жижүүр -жолоочийн  түр ажилд авна

Download NFSP!

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 
УГТААЛЦАЙДАМ СУМ
Сонинхангайн тахилга боллоо PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч administrator   
1 дэх өдөр, 16-05-2016 07:47
Сумын ИТХ-ын тогтоолоор орон нутгийн Сонинхангай хайрханыг жил бүрийн зуны эхэн сард тахиж байхаар тогтоол гаргасны дагуу зуны тэргүүн сарын шинийн есөний билэгт сайн өдөр Сонинхангай хайрханыг тахилаа.

Тахилгаар бага 3 насны морьдынd уралдаан, үндэсний бөх, шагайн харвааны тэмцээн тус тус болж өндрөллөө.

LAST_UPDATED2
 
СОНОРДУУЛГА PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
4 дэх өдөр, 22-01-2015 00:00

АНХААР!!!!

70276911 УТСАНД САНАЛ ГОМДОЛОО ӨГНӨ ҮҮ

УГТААЛЦАЙДАМ СУМЫН  ЗДТГ

LAST_UPDATED2
 
"Нэг цонхны үйлчилгээний" 05 сарын тайлан PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
5 дах өдөр, 05-06-2015 00:00

 

LAST_UPDATED2
Цааш унших...
 
"Атарчин" тэмцээн боллоо PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 24-06-2015 00:00
"Атарчин" тэмцээн боллоо

Иргэдийг биеийн тамир спортоор хичээллэх хүрээг нэмэгдүүлэх, спортын наадмыг аймгийн хэмжээнд зохион байгуулах, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцуулахад оршино. Угтаалцайдам суманд Аймгийн БТС-ын газар, Угтаалцайдам сумын ЗДТГ хамтран 2015 оны 06-р сарын 20-21-ны өдрүүдэд зохион байгуулав.

 

Тэмцээнийг 5-н спортын төрлөөр зохион байгуулж 9 сум 17 багийн 300 гаруй тамирчин оролцсон. Тэмцээнийг Аймгийн БТС-ын газраас томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн зохион байгуулж явуулсан.

Багийн нийлбэр дүнгээр

1-р байранд Угтаалцайдам

2-р байранд Угтаал Хад клуб

3-р байранд Баянчандмань сумдууд тус тус байр эзэлсэн.

Шатар:

Шатар Эрэгтэй                                                Шатар Эмэгтэй

1-р байр Аргалант н.Түмэндэмбэрэл             Угтаал- В.Баярцэцэг

2-р байр   Заамар н.Батбаатар                          Цээл н.Ундрах

3-р байр  Жаргалант н.Батмөнх      Угтаал хад клуб С.Оюунболор

 

 

 

Гар бөмбөгийн тэмцээний төрөлд Эрэгтэй                                     Гар бөмбөгийн тэмцээний төрөлд Эмэгтэй

1-р байранд Зуунмод                                                                                                    1-р байранд Зуунмод

2-р байранд Угтаалцайдам                                                                                           2-р байранд Угтаалцайдам

3-р байранд Угтаал Хад клуб                                                                                       3-р байранд Угтаал Хад клуб

Теннис Эрэгтэй                                                                                                                 Теннис Эмэгтэй

1-р байранд Угтаалцайдам М.Мухулай                                                     1-р байранд Баянчандмань н.Батцэцэг

2-р байранд Баянчандмань н.Батмөнх                                                      2-р байранд Угтаал Хад клуб М.Мөнхцэцэг

3-р байранд Угтаал Хад клуб Б.Пүрэвжамц                                             3-р байранд Угтаалцайдам П.Цэндмаа

Үндэсний бөх Эрэгтэй

1-р байранд Угтаалцайдам  Бат-Амгалан

2-р байранд Заамар н.Даваажамц

3-р байранд Угтаал Ж. Лхагвасүрэн

4-р байранд Угтаал Хад клуб н.Ундрахбаяр

Шагайн харваа

1-р байранд Зуунмод

2-р байранд Угтаалцайдам

3-р байранд Баянхангай

 

LAST_UPDATED2
 
СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНААС “МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 01-07-2015 09:10

УГТААЛЦАЙДАМ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНААС

“МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ

Сумын ИТХ-ын хурлын ажлын албанаас “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх” дэд хөтөлбөрт тусгах санал авах ажлыг 2 үе шаттайгаар зохион байгуулан ажиллаа.

Нэгдүгээр шатанд энэ ажлыг хэрэгжүүлэх удирдамж батлуулан орон нутгийн иргэдээс 6 асуулга бүхий судалгааг малчид болон мал бүхий иргэдээс судалгаа авч, 38 иргэн хамрагдав.

2-р шатанд ИТХ-ын ажлын албанаас сумын 3 багийн малчдын төлөөлөл оролцуулсан хэлэлцүүлгийг 2015 оны 06-р сарын 30-ны өдөр Иргэний танхимд зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт сумын ИТХ-ын дарга, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зохицуулах зөвлөлийн гишүүн, сумын орлогч дарга, хэсгийн төлөөлөгч, мал эмнэлэг үржлийн мэргэжилтэн нар оролцон мэдээлэл хийж, оролцогч малчидтай санал солилцов.

Нэг. Орон нутагт малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх талаар авсан санал асуулгын хуудсаар судалгаа авахад дараахь асуудлуудыг дэвшүүлэн тавьж байна. Үүнд:

  1. Тогтмол эргүүл шалгалт хийдэггүйгээс малын хулгайч нарт боломж их гаргаж байна.
  2. Сум дотооддоо хулгайч нар ихтэй, тодорхой арга хэмжээ авагдахгүй байна.
  3. Орон нутгийн төр, захиргааны байгууллага нь иргэдрүүгээ чиглэсэн ажил сул /малын болон бусад гэмт хэргийн талаар /
  4. Сургалт мэдээлэл хийдэггүй.
  5. Малын хулгай болон гэмт хэргийн талаар иргэд зөвхөн цагдаад л ханддаг харин нутгийн удирдлагууд болон багийн Засаг дарга нар энэ талаар ажиллахгүй байна.

-Цаашид хэрэгжүүлэх санал: -Цаг үеийн тоон /статистик/ мэдээллийг төрөл бүрээр хүргэн ажиллах.

-Захиргааны байгууллага нь цагдаагийн ажилчидтай хамтран хөдөлгөөнт эргүүлийг тогтмолжуулах захирамжилсан эргүүлийн хуваарьт шийдвэр гаргах /малын хулгайн үед/

-Багийн малчид болон мал бүхий иргэдийн бүлэг, хамтын ажиллагааг дэмжин идэвхжүүлэх ажил зохион байгуулах

 

Сумын ИТХ-ын ажлын алба
LAST_UPDATED2
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараагийн > Төгсгөл >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL