Зарлал

Ажлын зар Угтаалцайдам сумын ЗДТГазарт МЭҮТ-ийн мэргэжилтэн, Төрийн сангийн төлөөлөгч тус тус шалгаруулж авна. Утас:70276911

ЕБС-д түр ажлын байр зарлаж байна ЕБС-д түр ажлын байр зарлаж байна 2015 оны 10 сарын 01-нд ЕБС-ийн дотуур байранд жижүүр -жолоочийн  түр ажилд авна

Download NFSP!

ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
5 дах өдөр, 28-08-2015 00:00

Огноо 2015  оны  08 сарын 27

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР. Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг дэвсгэрт “Соёлын төвийн зүүн жигүүрийг засварлах” ажил

Тендер шалгаруулалтын дугаар 2015/08

Төв аймгийн Угтаалцайдам сумын ЗДТГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  дагуу  “Соёлын төвийн зүүн жигүүрийг засварлах”ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцогчдод тавигдах шаардлага:

  • Тендерт оролцогчоос ирүүлсэн үнийн санал захиалагчийн батлагдсан төсөвт нийцсэн байх.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх
  • Харилцагч банкнаас тендерийн баталгаа гаргуулсан байх
  • Сүүлийн 2 жилийн борлуулалт нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо сүүлийн 2 жил
  • Сүүлийн 3 жил ижил төрлийн ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх

Тендерийг 2015 оны 09 дугаар сарын 27-ны 11 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2015 оны 09 сарын 27 ны 11:30 цагт нээнэ.

Тендерийн материалыг зөвхөн монгол хэл дээр ирүүлнэ

Орон нутгийн аж ахуйн нэгжид давуу эрх олгож болно.

Сонирхсон этгээд тендерийн бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.

ХАЯГ. Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын тамгын газар.

Утас  70276901, 96616665