Зарлал

Ажлын зар Угтаалцайдам сумын ЗДТГазарт МЭҮТ-ийн мэргэжилтэн, Төрийн сангийн төлөөлөгч тус тус шалгаруулж авна. Утас:70276911

ЕБС-д түр ажлын байр зарлаж байна ЕБС-д түр ажлын байр зарлаж байна 2015 оны 10 сарын 01-нд ЕБС-ийн дотуур байранд жижүүр -жолоочийн  түр ажилд авна

Download NFSP!

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 
"Түшиг аав"-ууд тодорлоо. PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
2 дах өдөр, 27-03-2012 11:40

1962 онд Улаанбаатар хотод Гадаад худалдааны яамны харъяа Түүхий эдийн төв баазад 1966 он хүртэл ажиллаж байгаад Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Угтаалын САА-д ирж трактор комбайнчаар ажиллаж 1967 онд Шаамарын сургууль комбинатад сурч тракторчийн мэргэжил эзэмшсэн.

1967-2000 он хүртэл САА-д трактор комбайнчнаар 33 жил ажилласан байна. Энэ хугацаанд:

  • Ургацын улсын аварга 2 удаа \1970, 1973\ БНМАУ- ын ургацын аварга тариаланч
  • 5,6,7,8 дугаар таван жилийн гавшгайч
  • 70,80,90 жилийн ойн медаль
  • Атрын 50 жилийн ойн медалиудаар шагнагдсан.

1967 онд Ёндонжамцын Шатартай гэр бүл болж 6 хүүхэд төрүүлж өсгөсөн.

Том хүү Нацагдорж нь “Элсэн цагаан ХХК”-д комбайнч, удаах хүү Нацагням нь “Мөнх шижир ХХК”-д комбайнч, хүү Нацагдорж нь “Хишлэг ХХК”-д комбайнч, хүү Ганзориг нь малчин, хүү Ганбаатар нь “Ану–Сервис ХХК” –д ажилчин бага охин Мөнхболор нь Боловсролын Их сургуульд Биеийн тамирын ангийн оюутан. Нийт 6 хүүхэд 8 ач зээтэйгээ энх тунх сайхан амьдарч байна

2005 онд гавъяаныхаа амралтанд гарсан .

Угтаалцайдам сумынАсгат багийн иргэн өндөр настан

Бүгүү овогтой Жамъяншаравын ажил амьдралын түүх намтар

1935 онд одоогийн Төв аймгийн Цээл сумын Бор дэв гэдэг газар ард Бүгүүгийн 7 дахь хүү болон мэндэлсэн байна. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлэн 1952 онд Угтаалцайдам сумын Сонинхангай нэгдэлд малчин, 1955 онд Ардын цэргийн албанд мордож 1958 онд цэргээс халагдаж ирээд Сонинхангай нэгдэлд мал маллаж байгаад 1961 оноос Угтаалын САА-д жолоочоор ажиллаж байгаад 1994 онд  гавъяаныхаа амралтанд гарсан. Улсад 40 жил ажилласан 1961 онд  Доржийн Энхтуяатай гэр бүл болж 5 охин 6 хүү өсгөсөн одоо 5 хүргэн 5 бэр, ач зээ 26, 6 гучтай өнөр өтгөн айл өрх гал голомтуудын ачлал хүндлэлийг хүлээсэн буурай болон жаргаж сууна. Түүний нэг насны өмөг түшиг болсон халамжит хань Д.Энхтуяа нь үр хүүхэдээ хамтран өсгөхийн зэрэгцээ улс орондоо олон жил ажиллаж үйлэнд уранаараа нутаг усандаа алдар нэр хүндтэй олон түмний талархал сайшаал хүлээсэн маш их ажилсаг, хөдөлмөрч, тохитой томоотой хангай шиг түшигтэй сайхан ээж билээ. Одоо ч гэсэн охин Ариунаа нь ээжийнхээ уран өвийг залган өвлөн ажилсаар байна.

Ийнхүү түүний улс нийгэмдээ оруулсан хувь нэмрийг нь төр засгаас өндрөөр үнэлж дараах шагналуудаар шагнасан байна. Үүнд: 5,6- р таван жилийн гавшгайч

Аймгийн аврага тээвэрчин, Сумын 3-н удаагийн хөдөлмөрийн аврага, Атар эзэмшсэний 50-н жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 50,60,70,80,90, жилийн ойн медалиуд зэрэг шагналуудаар энгэрээ мялааж улс эх орондоо ихийг хийж бүтээсэн буянтай буурал маань өнөөдөр зэвсэгт хүчний 91 жилийн ойн баяраар “Түшиг аав” Өргөмжлөл хүртэж байна.

Тайчууд овогийн Баатар овогтой Сономбалжирын товч намтар:

1946 оны 03-р сарын 15-нд  Архангай аймгийн Өндөр Улаан сумын 4-р багийн нутаг Бага мандал гэдэг газар Баатарын 6 хүүхдийн ууган хүү болон мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн хайр халамжинд өсөж торнисон.

1953 онд Эцэг эхийн хамт Улаанбаатар хотод шилжин ирж суурьшсан.

1955 онд Бага Сургуульд элсэн орж, 1965 онд Нийслэлийн 14-р сургуулийг дүүргэсэн.

1966-1971 онд ХААИС-н Инженер- механикын факультетийг Инженер- механикч мэргэжлээр төгссөн.

1971-1979 он хүртэл Хэнтий Аймгийн Хэрлэн-Баянулаан суманд Отор тэжээлийн аж ахуйд инженер орлогч даргаар ажиллаж байсан.

1979-1994 онд Угтаалцайдам сумын ТМСургуульд  Ахлах мастер онолын багшаар ажиллаж байсан.

Ажиллах хугацаандаа ур чадвар, мэдлэгээ дээшлүүлж 1984 онд УБИС-ын дэд курсыг багшийн мэргэжилээр төгссөн .

1994-2004 онд Заамар сумын ТМСургуульд Онолын багш, хичээл үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байна.

2007 оноос өндөр настныхаа тэтгэвэрт гарсан. Тэрээр ажиллаж байх хугацаандаа Ардын Хувьсгалын 60,70,80 жилийн ойн медаль, Тэргүүний тариаланч медалиар тус тус шагнагдсан.

Б. Сономбалжир нь ам бүл 8-лаа 3 охин, 3 хүү төрүүлж өсгөн 10 ач зээгийн хамт өнөр өтгөн амьдарч байна.

Том охин С. Мядагмаа нь УБ хотод хувиараа бизнес эрхэлдэг. Удаах охин Мядагбадам нь  хувиараа бизнес эрхэлдэг. Ууган хүү Төртогтох нь хувиараа газар тариалан эрхэлдэг, бага охин Тогтохцэцэг нь хувиараа газар тариалан эрхэлдэг.

 

 

 

Ц. Сандагдоржийн товч намтар :

Сандагдорж нь Төв аймгийн Заамар сумын Боржингийн энгэр гэлэг газар 1930 онд малчин ард Цэсбэлийн ууган хүү болон төржээ. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж  хөдөөгийн хар бор ажилд эр бие чангарсан. Хүү насанд хүрч 1948 онд цэргийн албанд татагдан улс эх орны нийслэл Улаанбаатар хотод барилгын цэргийн дугаар ангид хугацаат цэргийн албаа нэр төртэй хааж 1952 онд халагдсан болно. Цэрэг ахуйдаа уулс тийшээ хаяа тэлж, үүлс тийшээ дээвэр тулсан нийслэл хотынхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцсоноороо бахархан явдагаа өвгөн буурал  маань хуучлан сууна. Цэргээс халагдаад төрж өссөн цагаасаа хувьтай шилбүүр 1990 барин хурга ишиг хариулан малын захад өссөн туршлагандаа тулгуурлан Ган болдоггүй бор бухаа, зуд болдоггүй тосон Заамарынхаа “Галт бадрах” нэгдэлдмалчинаар ажиллаж байгаад нэгэн насны хань Отгонтойгоо гэр бүл болж 3-н хүү 4-н охин төрүүлж өсгөн гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн.

40-өөд жил мал маллахдаа Сумын аврага төлчин, Мэнд сүрэгтэн, тарга хүчний аврагааар шалгарч олон удаа баярын бичиг сайшаалын үнэмлэх, амралт сувилалд амрах эрхийн бичиг зэргээр шагнагдаж байжээ. Мөн мал маллахын зэрэгцээ хурдан морь уяж тойргийн сумдын наадмуудад олон удаа айраг түрүү авч байсан байна. 1990 онд өндөр насны тэтгэвэрт гарчээ. Өвгөн буурал бааваа маань одоо 83 настай үр ач нийлсэн 41 хүүхэдээ тойруулан сумын төвд бага хүү Сүхбаатарындаа энх тунх амьдарч байна. Түүний гавъяа шагналаас дурдвал: МАН-н хүндэт  медаль,МАН-н 90-н  жилийн ойн медаль, Атрын 50 жилийн ойн медаль 2012  онд  Сумын алдарт уяаач болсон.

Том хүү  Нацагдорж нь  эхнэр Оюунбадам  3-н хүүхэдэй  Угтаалын С АА-н  7-Р бригадад  Механикжуулагчаар 21  жил ажиллах хугацаандаа Аймгийн  ЗД-н хүндэт  жуух,   бригад   байгууллагын аваргаар шалгарч байсан Ажиллахын зэрэгцээ  Сумын Соёлын төвд  дуу  дуулан  нутаг орныхоо  ард олонд  урлаг  соёлоор үйлчилэн хүндлүүлж явсан.Одоо  Улаанбаатар  хотод  амьдарч байна.  Хүү   Сүхбаатар    эхнэр   Чанцал  3-н хүүхэдтэй  ХарЧулуут  багт хувийн мал маллаж байгаад  одоо  сумын төвд  амьдарч байна .Аавынхаа морь  уяах эрдмийг өвлөн авч нутаг орондоо тодорхой  амжилт  үзүүлэн сумын 2006 оны шилдэг уяач 2009  онд сумын  алдарт  уяач цол  хүртсэн одоо  уушиг хайрхан компанид  уяач  Дунд хүү  Сүхтөмөр  эхнэр Уранчимэг   4-н хүүхэдтэй  ХарЧулуут  багт мал маллан ажиллаж амьдарч байна. Охин Оюунаа 3-н хүүхэдтэй Заамар суманд малчин бага охин  Энхтуяа Улаанбаатар хотод  нөхөр 2 хүүхдийн хамт ажиллаж  амьдарч байна.Том охин Тогтохбазар нь  хань  Рагчаагийн хамт   Заамар  суманд  амьдарч байна.

К.  Тумерханы    товч  намтар

Миний бие  К.  Тумерхан нь 1951 онд   Баян өлгий Аймгийн Булган суманд  тухайн  үед домч мэргэн  Кармены 4дэхь хүү  болж мэндэлсэн.  1972  онд  А.Армийн алба хааж ирээд Булган сумын  Салтомат  нэгдэлд   малчнаар ажиллан  амьдралынхаа гарааг эхлэсэн. Тухайн үед нэгдлээсээ  4-5 жилийн гавшгайч ноос  ноолуурын төлөвлөгөөгөө  давуулан биелүүлж шагнагдаж байсан. 1985 онд  Төв  аймаг  Угтаалцайдам сумд  хөдөлмөрийн гэрээгээр шилжин ирээд одоог хүртэл  аж төрж сууна.  Угтаалд  ирээд 1987-89 оны мэнд сүрэгтэн, ардын хувьсгалын  70,80 оны медаль,  2008 онд  сумын ИХТөлөөлөгчөөр сонгогдсон, Монголын Мусалманы нийгэмлэгээс   Угтаалын  казак  өрхүүдийн тэргүүн  ламаар  2004 онд сонгогдсон. 3-н хүүтэй Том хүү   Жанболат  багийн ИТХ –н тэргүүн,  2 дахь хүү   Күнболат  нь  Улаанбаатар хотод амьдардаг,

3дахь хүү  Мекинбай  Мал  маллан аж төрдөг,  8-н ачтай   өнөр өтгөн аж төрж байна.

 

LAST_UPDATED2