Зарлал

Ажлын зар Угтаалцайдам сумын ЗДТГазарт МЭҮТ-ийн мэргэжилтэн, Төрийн сангийн төлөөлөгч тус тус шалгаруулж авна. Утас:70276911

ЕБС-д түр ажлын байр зарлаж байна ЕБС-д түр ажлын байр зарлаж байна 2015 оны 10 сарын 01-нд ЕБС-ийн дотуур байранд жижүүр -жолоочийн  түр ажилд авна

Download NFSP!

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 
СУМЫН ТҮҮХ ДУРСГАЛТ ГАЗРЫН ТУХАЙ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
2 дах өдөр, 19-06-2012 07:08

УГТААЛЦАЙДАМ СУМЫН  НУТАГ УСНЫ ТУХАЙ

 

1640 оноос хойш олон удаа  нүүн суурьшихдаа тухайлбал 1724-1729 онд Угтаал,Жаргалантад төвлөрч байсныг түүхийн баримтууд баталдаг.Эртнээс нааш үе уламжлан хүүрнэж ирсний домог яриа  түүхийн чухал  сурвалж болдог.Жишээ нь:Анх дугаар   богд өндөр гэгээн  Занабазар хойш урагшаа  залрах замдаа  энэ нутгаар дамжин өнгөрдөг байжээ. Өндөр гэгээнийг тосч угтсан газрыг “УГТАХ” мөн үдэж хоноглосон газрыг  “ЖАРГАЛ” буюу “ЖАРГАЛАН”  гэж нэрлэх болсон  гэдэг.Одоогийн сумын  төвийн баруун урьд   орших зүрхэн хэлбэртэй  шовх ууланд  тухайн түүхэн цаг үед өндөр гэгээн Занабазар  тэр уулыг “УУШ” сахилаар аравнайлжээ.

Үүнээс хойш нутгийнхан  тэр уулыг  Ууш сахил, Ууш гуай гэж нэрлэдэг нь одоо “УУШИГ” гэж нэрлэх болсон  байна.

Мөн Түшээт ханы хатан Ханджамц,Занабазарыг төрүүлэхдээ хөх нь сүүгүй байжээ. Тэгээд хүүгээ нэгэн  шивэгчин эмэгтэйд хөхүүлэн тэжээж торниулсан  юм аж.Өндөр гэгээн Занабазар “УУШИГ” уулын орчим газар  Сүүн далай ээж нутаглуулсан байж болох юм.

 

Д.ХАДБААТАРЫН ГЭР МУЗЕЙ

Манай сумын нутагт буй дурсгалт газрын нэг нь Угтаалцайдам сумын  Д.Хадбаатар аваргын нэрэмжит гэр музей юм.Уг музей нь 1994 онд сумын 70 жилээр 7 сарын 10-нд  байгуулагдсан билээ. Музейг хүүхэд,багачуудаас эхлээд хөгшид өвгөд маань сонирхоцгоосон.

Музейн үзмэрт Монгол Улсын  аварга спортын олон улсын хэмжээний мастер Давгацэрэнгийн хадбаатарын хүч чадал  гавъяа зүтгэлийг  нь үндэслэн  баярын бичиг диплом алт мөнгө ,хүрэл медаль түүгээрч барахгүй  түүний өмсч эдлэж байсан  зодог шуудаг  дээл зэрэг  олон зүйл тавигдсан байдаг.Хүч тэнхээгээ үзэн барилдаж буй олон зураг  хөрөг байхын зэрэгцээ найз нөхөд бусад бөхчүүдийн дурсамж хууч яриа ч бичиж тавигдсан  нь бий.

Д.Хадбаатар нь  1951 онд төв аймгийн Угтаалцайдам сумын халиугчин боролзой гэдэг газар  малчин ардын  гэрт төржээ.

ü  1969 оноос эхлэн барилдаж 1972 оноос улсын начин цол

ü  1975 онд улсын заан цол

ü  1976 онд улсын арслан

ü  1986 онд улсын баяр наадамд 2 дахь удаагаа түрүүлж Монгол улсын аварга цол хүртжээ.

МОНИН ХАНГАЙН ТУХАЙ

Мэндийн хар үзүүр хавь газар Өндөр гэгээнийг  хүндэтгэн даншиг ман.дал өргөж байсан тухай   домог яриа  байдаг.Эрт урьдын цагт  Автай сайн хаан одоогийн Угтаалцайдам  сумын нутгаар  аялж явах замд нь гоо сайхан хөлөө жирэлзүүлсэн сүрэг буга тааралджээ.хаан дагалдан явагсадын хамт мөнөөх сүрэг бугыг үлдэн хөөсөөр  уулын хашаа хороо мэт хадан аманд хашжээ.хашаа хүрээ мэт хад цохиогоор  хүрээлэгдсэн  энэ уулыг Автай сайн хаан “аятай сонин хангай” байгаа даа гэж таашаажээ.Үүнээс үүдэн Угтаалцайдам сумын өмнө орших уулыг “СОНИНХАНГАЙ”  гэж  нэрлэсэн домог бий.

ДАРАВГАЙ

Угтаалцайдам  сумын нутагт Даравгай  хэмээх хужир ус ,худагтай тал нутаг байдаг.Ус нь энд  Дарь  хэмээх нэгэн авгай нутаглан  мал маллан  аж төрж байхдаа хужир тарьж ургуулсан тухай  домог яриа байдаг.Цаг хугацаа улиран өнгөрөхөд “Дарь авгай” хэмээх үг ДАРАВГАЙ  хэмээх нэр болжээ.мөн ятуутын ойролцоох шийтэрийн хадан дээр  адуу мал хариулж тууж яваа хүний зураг дүрс Билэгт уулын хадан дээр эртний бичгээр тэмдэглэсэн зүйл байдаг байна.

 

ГҮНЖИЙН ЗАМ

Сумын нутгийн хилийн цэс рүү  орох мэргэн уулын  араар зориуд  малтаж зассан  бололтой  замархуу суваг бий Түүнийг нутгийн настан бууралууд  “ГҮНЖИЙН ЗАМ” хэмээн нэрэлдэг.Энэ сувагийн мөр улбаа одоо ч бий.

 

ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ

Эрт дээр үед нэг залуу  хөгшин ээжтэйгээ  амьдаран суудаг байжээ.тэр залуу  цэрэгт явах болж “ЭЭЖ ХАЙРХАН ДАА” намайг ирэхэд ээжийг минь адуутай минь  цуг сайн харж байгаарай  гэжээ.2 жилийн дараа  хүү цэргээс ирэхэд  ээж нь байхгүй байж. Харин  маш  их хөлийн чимээ гарахаар нь хартал  адуу нь маш их болсон байжээ.

LAST_UPDATED2