Зарлал

Ажлын зар Угтаалцайдам сумын ЗДТГазарт МЭҮТ-ийн мэргэжилтэн, Төрийн сангийн төлөөлөгч тус тус шалгаруулж авна. Утас:70276911

ЕБС-д түр ажлын байр зарлаж байна ЕБС-д түр ажлын байр зарлаж байна 2015 оны 10 сарын 01-нд ЕБС-ийн дотуур байранд жижүүр -жолоочийн  түр ажилд авна

Download NFSP!

ТЕНДЕРИЙН УРИЛГА

“ НАРНЫ ХААН” ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН 2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН \ 2015.05.25\ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
1 дэх өдөр, 08-06-2015 06:17

 

n  2014-2015 оны  хичээлийн жилд  2-5 насны 243 хүүхдээс  өдрийн бүлгээр 143 хүүхдийг 4 бүлгээр авч зохион байгуулав. 100 хүүхдийг явуулын багшийн сургалтанд хамруулан хувилбарт сургалтыг зохион байгуулан  09-05 сар хүртэл   зайны сургалтаар даалгавар өгч ажиллав.                                  Энэ хичээлийн жилд “ Хүний хөгжлийн үндсэн суурь үе болох бага насанд нь хүүхэд бүрийг өөрийн хөгжлийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ эрүүл аюулгүй орчинд орчинд хөгжих боломжийг бүрдүүлэн, монгол бахархалтай, үндэсний соёл уламжлалыг дээдэлсэн, эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн болгох” зорилго тавин ажиллаж, зорилгын хүрээнд 10 зорилт тавин  хэрэгжүүлж ажиллав. Үүнд:

Сургуулийн өмнөх боловсролын чанарын шинэчлэл

n  Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хэрэгцээ, сонирхол, авьяасын судалгаан дээр 143 хүүхдээс судалгаа авч судалгаанд  шинжилгээ хийн нэгтгэн дүгнэж 9 төрлийн дугуйланг хичээллүүлэв.

n  Хамран сургалтыг тойргын хэмжээнд 100% зохион байгуулж,  цэцэрлэгт хамрагдах 243  хүүхдээс өдрийн бүлгээр 143 хүүхэд,  хувилбарт сургалтаар буюу явуулын багшийн сургалтаар 127 хүүхэд тус тус хамруулав. одоогоор Зуны нүүдлийн гэр цэцэрлэгийн төлөвлөгөө графикыг гаргаж малчдын 100 хүүхдийг хамруулахаар ажиллаж байна.

n  2-5 насны  хүүхдийн сургалтын шинэ стандарт, хөтөлбөрийг хэрэгжүүлж  Бага бүлэг 84%,Дунд бүлэг 88%, Ахлах бүлэг 91%,Бэлтгэл бүлэг 79% тус тус биелэгдэж, цэцэрлэгийн хэмжээнд стандартын биелэлт  86%-тай хангагдав.

n  Хүүхэд өдрийн төлөвлөгөөг ханган 36 долоо хоног тасралтгүй ажиллаж 98%-тай ханган ажиллав.

n  Цэцэрлэгийн гадаад талбайг хүүхдэд ээлтэй, аюулгүй, эко орчин бүрдүүлэх ажилд анхааран төсөв, зураглал гарган ажиллав.

n  Боловсролын чанарын шинэчлэлд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж төрийн 5 байгууллага, төрийн бус хувийн хэвшлийн 8 газартай гэрээ хэлцэл хийн ажиллаж багш ажилчидийн нийгийн баталгаа цалин хөлс, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, хоол хүнс, халаалт, тохижилтыг ханган ажиллав. Мөн  иргэд, ААН-ийн оролцоог сайжруулж Мөнхшижиртариа ХХК захирал Г.Мөнхсайхан хүүхдүүдийн сургалтын техник хэрэгсэлийг сайжруулж  1500000 төгрөг хандивлаж 2 өсгөгч, апалтур, микрофон авч өгөв. Хүүхдийн хоол хүнсний хэрэгцээ, бүлгийн тохижилтыг сайжруулж  Галя багш 50кг аарц, малчин Атар       50 кг аарц, малчин Гарамочир 200000 төгрөгөөр хүүхдийн сандал, хулдаас, Хадбаатар 100000 мянган төгрөгийн сургалтын хэрэгсэл, бүлгийн эцэг эхүүдээс шинэ номын хандив, Аймгийн мэргэн Х.Эрдэнэбат болон түүний гэр бүл үр хүүхдүүд, Сумын ахлах ня-бо, санхүүч Г.Ариунтариа нар нь хамтран ажиллаж эцэг эхийн нэрэмжит гар бөмбөгийн  тэмцээн, Хүүхэд нэг бүрийг хамруулсан бүлгүүдийн нэрэмжит тэмцээн зэргийг ивээн тэтгэж зохион байгуулав.   . Мөн төв аймгийн Ирээдүй, Бүжинхэн цэцэрлэг, УБ хотын 170.111-р цэцэрлэг, бүсийн төвийн цээл, заамар , шижирт-алт сумдын цэцэрлэгүүдээс туршлага судлан сургалтын арга туршлагаа сайжруулан ажиллав.

Авьяас” хөтөлбөр

n  Хүүхэд нэг бүрийн авьяасыг хөгжүүлж  Бүжиг-38, Дуу-13, Хөгжим-10, Даам-6, Баримал-6, Зураг-6, Наамал-8, Шүлэг-30, Жүжиг-26  зэрэг 9 төрлийн дугуйланг хуваарийн дагуу зохион байгуулж, бүртгэл судалгааг хийж  143  хүүхдийг хамруулавн ажиллав. мөн багш бүр хичээлийн жилд  зохион байгуулсан ажлаараа эцэг эх, иргэдэд дугуйлангын нээлттэй тайланг хийж иргэд эцэг эх иргэдэд хийсэн ажлаа тайлагнав.

n  Соел хүмүүжлийн ажил, эцэг эхийн төлөвлөгөөний дагуу цэцэрлэгийн хагас бүтэн жилийн хурлийг зохион байгуулж, улирал бүр бүлгийн багш нар хийсэн ажлаараа бүлгийн эцэг эхчүүдэд тайлант хурал зохион байгуулав. мөн соёл хүмүүжлийн ажлын төлөвлөгөөний дагуу Хүүхдийн  хичээлийн шинэ жилийн баяр,    “ Алтан намар” бүтээлийн үзэсгэлэн, бүлэг суртачлах өдөрлөг, шинэ жилийн баяр, хөгжөөнт буухиа, шагайн наадаан, бүлгүүдийн “ АХА” тэмцээн, бяцхан мисс, бяцхан юндэн, эцэг эхийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн, Үлгэрийн баатарууд амилсан нь баруун бүсийн уралдаан, бэлтгэл бүлгийн “ Аав, ээж ,би” гэр бүлийн хамтарсан тэмцээн , бүлгүүдийн мөнгөн өвөл, урин хавар өдөрлөг, зугаалга, бэлтгэл бүлгийн тайлан тоглолт, цэцэрлэгийн хүүхдүүдийн нэгдсэн тоглолт, 4 бүлгийн хүүхэд нэг бүрийг хамруулсан тэмцээн, Хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд сар бүр эцэг эхийн өдрийг хийж, аав, ээж, эмээ, өвөөгийн өдөр, Хишиг өдөрлөг, бүлэг суртачилах өдөрлөг  зэрэг олон тэмдэглэлт баяр ёслол, арга хэмжээг зохион байгуулав.

“ Ном” хөтөлбөр

n  Бүлгүүдийн номын санд 510.0 мянган төгрөгийн  47 нэр төрлийн ном  шинээр хувиарлан өгч картжуулав.

n  Бүлгийн номын санг баяжуулахад зориулж 510.0 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтын ном бүлгүүдэд нийлүүлсэнээр бүлгийн хүүхдийн номын сангын баяжилт сайжирч хүүхэд дуулдаг, хөгжимддөг, зурган, сийлбэрэн, компьютерэн зэрэг олон нэр төрлийн номтой болов.

n  Гэрээр  Бэлтгэл бүлгийн 38, Ахлах бүлгийн 27, Дунд бүлгийн 35, бага бүлгийн 32  хүүхдүүдэд гэрээр ном олгох үйлчилгээ үзүүлж бүртгэл тооцоог хийж эцэг эхтэй хамтран ажиллав.

n  Цэцэрлэгийн номын сангын баяжилтийг сайжруулж сурган хүмүүжүүлэх , мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх  12 төрлийн ном, сиди, гарын авлага, 4 төрлийн хууль эрх зүйн эмхтгэл авч багш ажилчдад суртачилан хэрэгжүүлэн ажиллав.

n  Номыг бүтээлчээр унших арга зүй сэдэвт 7 хоногийн аяныг зохион байгуулж аяны хүрээнд бүлгийн багш, ажилчид номын чуулган, бүлгийн номын сангын  нээлттэй үзэсгэлэн,  аймгийн засаг даргын нөөцөөс   6 мэргэжлийн багшийг даавуун эдлэлээр сургалтын материал хийх сургалтанд хамруулж багш бүрийг  сургалтын материалаар ханган сургалтын хэрэгслийг олшруулан хийлгүүлж даавуун эдлэлээр хийсэн сургалтын материалаар иргэд, эцэг эхэд  үзэсгэлэн  зохион байгуулав.

“ Багшийн хөгжил” хөтөлбөр

n  Мэргэжлийн багшийн хангалтыг 100% ханган ажиллав. Үүнээс: Магистр зэрэгтэй  багш 1, Бакалаврь зэрэгтэй багш  4, дипломын зэрэгтэй багш 1, заах арга зүйч зэрэгтэй багш 3 зэрэг багш нар ажиллав.

n   Багш ажилчдын чадавхыг сайжруулж ажлын байран дээрхи сургалтанд 18 багш, ажилчдыг 6  удаа, төвлөрсөн сургалтанд 6 багшийг 2 удаа, бүсийн сургалтанд 6 багшийг 2 удаа тус тус хамруулж мэргэжил арга зүйг сайжруулав.

n  Сургалт арга зүйн мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллаж бүлэг бүр бүлгийн танилцуулга, жилийн төлөвлөгөө, өдрийн дэглэм, эцэг эхтэй хамтран ажиллах булан нээн, хүүхдүүдийн бүтээлийг суртачилан ажиллахаас гадна иргэд эцэг эхэд сургалт арга зүйн ажил, мэдээллийн ил тод байдлыг  суртачилах 3 самбар хийн ажиллаж сар бүр ЗАН-ийн хийсэн ажил, нээлттэй хөгжүүлэх үйл ажиллагааны хуваарь, эцэг эх, соёл хүмүүжлийн ажлын төлөвлөгөө, хэрэгжилт, байгууллагын орон тооны бүтэц, сургалтын хуваарь, төсвийн хуваарь, гүйцэтгэл, аудитын дүгнэлт, биелэлт, багш ажилчдын ёс зүй, ил тод хариуцлагатай байхын албан мэдэгдэл, багш ажилчдын мэдээлэл, лавлагаа, хүүхэд хамгааллын бодлого, хэрэгжилт, байгууллагын дотоод дүрэм, журам, хоолны илчлэгийн сар бүрийн мэдээ, 7 хоногийн цэс, хүнсний сар сарын зарцуулалт зэрэг мэдээ мэдээллүүдийг тогтмол мэдээлж ажиллав.

n  Багш нарын онол арга зүйн мэдлэгийг сайжруулж ЗАН-ийн үйл ажиллагааг зохион байгуулж,                               “ Монгол хүүхдийг хөгжүүлэх арга зүйн технологийг боловсруулах нь” эссе  бичлэг 1 удаа, мэргэжил арга зүйн чиглэлээр сурган хүмүүжүүлэх  Илтгэлийг 1 удаа хамгаалуулав.

n  Тэргүүний багш, заах арга, ур чадвартай багш нарын арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд багш нарын мэдээллийн санг бий болгож тэргүүн туршлагын хавтасыг багш бүрт нээв. Баримтжуулан хадгалж сайтад мэдээлэв.

n  Бүлгийн багш нар мэдээлэлийн харилцаа холбоог сайжруулан интернет мэдээллийн ажилтантай хамтран  ажиллаж сар бүр бүлгийн мэдээллийг сумын сайтад тавьж бүлгийн үйл ажиллагааг суртачилан ажиллав.

n  Багшийн ёс зүйн дүрэм, хүүхэд хамгааллын бодлогыг баримтлан ажиллаж хичээлийн жилийн явцад  2  багшийн эцэг эх, хүүдээс гарсан санал гомдолыг шийдвэрлэж, 1 багшид арга хэмжээ авав.

СӨББ-ын үйлчилгээний чанарын хөгжлийг сайжруул

n  Байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж хуулийн хүрээнд  Дотоодын хяналт шалгалт хийх комисс, ГХУС зөвлөл, Хөдөлмөрийн маргаан таслах комисс, Бараа үйлчилгээ хүлээж авах комисс,  Авилгал хээл хахуультай тэмцэх комисс, Эд хөрөнгө, тооллогын комисс, Хяналт шинжилгээ үнэлгээ хийх  комисс зэрэг орон тооны  бус комиссуудыг  байгуулж жил бүр байгууллагын хамт олны хурлаар томилж, эрхлэгчийн тушаалаар баталгаажуулан  ажиллуулж улирал, хагас жил бүр хийсэн ажлын тайланг авч, ОТБкомиссуудыг тогтмол ажиллуулан хэвшүүлсэнээр байгууллагад ямарваа нэг хэрэг зөрчил, хөдөлмөрийн маргаангүй , хэвийн үйл ажиллагаа хангагдан ажиллав. Мөн Сумын хэмжээнд  Дотоодын хяналт шинжилгээ, үнэлгээний комиссоор байгууллагын эрсдэлд суурилсан  үнэлгээг 2 удаа хийлгэж байгууллагын дотоодын хяналт шалгалтыг ДХША-аар  улирал бүр хийлгэж хэвшиж байна.

n  Цэцэрлэгийн эрүүл ахуй, аюул  осолгүй байдал, гадаад тоглоомын талбайн тохижилтыг анхаарч 365000 төгрөгийн урсгал засвар, бүлгийн багш нар эцэг эхтэй хамтран 4 бүлгийн сургалтын рчинг тохижуулж,  12 цэцгийн хүлэмж, 50 хайлаас, 18 улиас, элсний талбай 1ш, 17ш тоглоомыг засварлан сэлбэв,  байгууллагын авто машины зогсоолыг засварлаж, тэмдэгжүүлэв, хог шатаах зуухыг шинээр барин тэмдэгжүүлэх, бохирын цооногыг соруулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэв.

СӨБ-ийн хүртээж ,чанар, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш ажиллагсадын талаарх үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжыг сайжруулах

n  СӨБ-ын чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд орон нутгийн онцлог, цаг агаарын байдалд тохируулан хүүхэд хүлээж авах, тараах цагийг уртасгасан болон богинсгосон олон хэлбэрээр зохион байгуулав.

n  Хүүхэд нэг бүрт  ээлтэй, эцэг эх нэг бүрт нээлттэй байх боломжыг бүрдүүлж эцэг эх, иргэдэд үйл ажиллагааны ил тод байдлыг тогтмол хангаж ажиллав.

n  Багш ажилчдын иргэд, эцэг эхтэй нээлттэй харилцах, хамтран ажиллах боломжыг тогтмол  бүрдүүлэн ажиллав.

n  Иргэд, эцэг эхийн санал, хүсэлтийг тогтмол авч хамтран ажиллав.

n  Хамран сургалтыг сайржуулж бүлэг дүүргэлтийг нэмэгдүүлэн багшийн ачааллыг ихэсгэж бүлгийн хүүхдийн тоог 30-46 хүртэл хангаж ажиллав.

n  Төрөөс олгох хүүхдийн хоолны үйлчилгээг 100% ханган ажиллав.

n  Байгууллага нь Эцэг эх, иргэдэд зохион байгуулж байгаа үйл ажиллагаагаа цаг тухай бүрт нь тайлагнан хамтран ажиллав.

n  Эцэг эх, иргэдийн байгууллагын ТАХ-тай хамтран ажиллах, харилцах бүх тэгш боломжыг бүрдүүлэн ажиллав.

n  Багш ажилчдын сэтгэл ханамж, нийгмийн баталгааг ханган цалин хөлсыг тогтвортой олгон үр дүнгийн урамшууллыг улирал бүр дүгнэн өгч, ажлын үр дүн, сахилга, хариуцлага, урамшууллын системийг үнэн бодитой үнэлэн хэвшүүлж ажиллав.

Хоолны үйлчилгээг ханган ажиллах

n  Хүүхдийн хоолны нэр төрлийг олшруулж, 7 хоног бүр хүүхдийн хоолны цэсийг шинэчлэн баталж, эцэг эх иргэдэд суртачилан, хэрэгжүүлж ажиллав.

  1. Хүүхдийн хоолыг 28-36  нэр төрлийн хүнсээр тогтмол ханган 10 төрлийн жүүс, ундаа, цай, 28 нэр төрлийн 1,2-р хоол, 12  нэр төрлийн боов, жигнэмэг, 5 төрлийн сүү, цагаан идээ, 3 төрлийн мах, махан бүтээгдэхүүнээр ханган ажиллав.
  2. Аймгийн сувиллагаа чийрэгжүүлэлтийн төвд сар бүр  хүүхдийн хоолны илчлэгийг хянуулан, үнэлгээжүүлж ажилласанаар  хүүхдийн хоолны илчлэг 2026 ккалль хүрч, хоолны илчлэг аймгийн хэмжээнд  100% хангагдан ажиллав.

n  Жингийн алдагдалтай болон илүүдэлтэй хүүхэдтэй ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор  хүүхдийн жин, өндрийн судалгааг сар бүр авч үнэлгээ хийн ЭМТ-д хүргүүлэн хянуулж ажилласанаар хүүхдүүдийн хэвийн жин, өндрийг тогтмол баримталж ажиллав.

n  Тогоочыг чадваржуулж  төлөвлгөөт болон  мэргэшүүлэх сургалтанд 2 удаа хамруулав.

Төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллах

n  Аймгийн боловсролын 2011-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөг 96% хэрэгжүүлэн ажиллав.

n  Аймаг, сумын засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн биелэлтийг 2014 онд төлөвлөсөн ажлаараа 100% ханган ажиллав.

n  Аймаг, сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2014 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлыг 100% хангаж, 2015 онд хэрэгжүүлэх ажлыг ханган улирал, хагас жилээр сумын НБА-д тайлагнан ажиллаж байна.

n  Урианы жилийн ажлыг төлөвлөгөөний дагуу 100% ханган ажиллав.

Нутгийн удирдлагын шийдвэрийн хэрэгжилтийг 100% ханган ажиллав. Үүнд: цэцэрлэгийн хүүхдүүдэд ширхэгийн чихэр орой тараахыг болиулах  хүсэлт  тавьсаныг биелүүлс

Цаг үеийн ажлын биелэлтийг хангах, сум орон нутгаас зохион байгуулсан ажилд идэвхитэй оролцох

n  Сум орон нутгийн ажлыг мэдээлэх 7 хоног болгоны шуурхайд тогтмол  хамрагдаж,  цаг үеийн мэдээллийг багш ажилчдад тухай бүр хүргэж байв.

n  Сумаас иргэд, ТАХ-ын дунд зохион байгуулсан хурал, зөвлөгөөнд байгууллага хамт олныг манлайлан тогтмол оролцов.

n  Цасны баярт байгууллагаараа оролцож олс таталтанд 2-р байр эзлэв.

n  Аймгаас зохион байгуулсан “ Нутгийн хөгжилд залуусын оролцоо” сэдэвт илтгэлийн уралдаанд 4 ажилтанг хамруулав.

n  Хүний эрхийг хангах “ Дэвжээ” тэмцээнд оролцож  2-р байр эзлэв.

n  Стандарт хэмжил зүйн 15 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд  багаараа оролцож 3-р байр

n  Зэвсэгт хүчний 39 жилийн ойн баярт зориулсан ТВ Караоке тэмцээнд ажилчид, эцэг эхийн төлөөллийг оролцуулав.

n  Монгол бичгийн уралдаанд байгууллагаараа оролцож  унших чадвараараа тогооч Д.Амарбаясгалан                          3-р байр

n  Баруун бүсийн “ Үлгэрийн баатрууд амилсан нь” тэмцээнд  жүжигчлэн тоглох дугуйлан хариуцсан  туслах багш нар хүүхдүүд  бэлтгэж 3-р байр

n  Аймгийн “ Уран жиргээ” тэмцээнд багш Б.Баярмагнай 1 хүүхдийг тус тус бэлтгэж оролцуулав.

n  УБ хотын мэдээлэл технологын салбараас улсын хэмжээнд 240 байгууллага, ААН-үүдээс статистик судалгаа авч ажилласанаар байгууллагын хэвийн үйл ажиллагаа, ажилчдын цалин, нас, тогтворжилт, статистик тоо мэдээний  байдлаар эхний 80 байгууллагын тоонд орж “ Шилдэг менежменттэй байгууллага” –аар шалгарч шагнал авах болзол хангав.

Байгууллагад холбогдох мэдээ тайланг цаг тухай бүрд чанартай зохион байгуулах

Байгууллагын хичээлийн жилийн болон хагас жилийн тайлан, СӨБ-ын мэдээ, судалгааг, үндсэн чиглэл, урианы ажил, мөрийн хөтөлбөрийн биелэлт, багшийн хөгжлийн хөтөлбөр, мэргэжил боловсрол дээшлүүлэх хөтөлбөр, эрүүл хот, сум, баг, байгууллага бий болгох хөтөлбөр, байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн биелэлтүүдийг улирал бүр гарган өгч, сар бүрийн 5-ний мэдээ,  эцэг эхийн өдрийн  тайлан,  статистик болон тоон мэдээлэл, 321-р тушаалын хэрэгжилт тоон болон чанарын үнэлгээг  цаг тухай бүр цаасан болон цахим хэлбэрээр  өгч ажилласнаар мэдээ тайлангын хоцрогдолгүй ажиллав

Хөрөнгө оруулалт

n  Хүүхдийн хөгжих орчныг хангаж орчны тохижилтыг сайжруулан БШУЯ-аас  сум орон нутгийн дэмжлэгтэйгээр  27.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хангагдаж  160 хүүхдийн хувцасны шүүгээ,60 хүүхдийн зөөлөн эдлэл, 40 хүүхдийн 1,2-р хоолны аяга, таваг, 60 нэр төрлийн тоглоом, 80 хүүхдийн сандал ширээ, хоёр ангийн гал тогооны шүүгээ, нүүдлийн гэр цэцэрлэгийн сургалт, хоолны өрөө бүхий 2 иж бүрэн гэр ком тавилгатайгаа хангагдаж хүүхдийн сурч хүмүүжих тохилог орчин хангагдсанаар хичээлийн жилд нэг бүлэг үүсэх, нүүдлийн сургалтыг 100% зохион байгуулах нөхцөл үүсэж байна.

n  Аймгийн засаг даргын хөрөнгө оруулалтаар багш нарын сургалтын даавуун эдлэлийн материалаар хангагдаж хүүхдийн сургалтын хэрэгсэлийг даавуун эдлэлээр  эцэг эхтэйгээ хамтран хийж олшруулан  цаашид угааж хэрэглэж болох эдэлгээтэй сургалтын материал хийж хүүхдэд хэрэглүүлэв.

n  Мөнхшижиртариа ХХК нь цэцэрлэгийн хүүхдүүдэд өсгөгч, апалтур, микрофон авч өгсөнөөр хүүхдийн дуулж, бүжиглэх техник хэрэгсэл бүрэн  хангагдав.

Цаашид анхаарах асуудал дэвшүүлэх санал

n  Хүүхдийн цэцэрлэгийн тоглоомын талбай өнөөгийн үеийн хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй болсон хашаа нь хуучирч муудсан өнгө үзэмжгүй болсон бөгөөд  энэ онд хашаагаа шинэчлэх санал удаа дараа эцэг эх, иргэд, төрийн байгууллагаас ирж байгаа, хүүхдийн орчны эрүүл, аюулгүй байдлыг хангахаа болисон учир хашаагаа шинэчлэх зорилт тавьжбайна. Үүнд багш, ажилчид, эцэг эхийг хамтран ажиллаж чин сэтгэлийн хандив өгч  ажиллахыг уриалж байна.

n  Сургуульд элсэн орох төгсөх бүлэг цэцэрлэгтээ эцэг эх нь уриалж  санаачлага гаргаж дорвитой  ажил хийж өгөх

n  Хүүхдийн цэцэрлэгийг камержуулах  аян явагдаж байгаа үүнд дэмжлэг болох

n  Цэцэрлэгийн гадаад талбайг ЭКО орчин болгох, хүлэмжтэй болгох ......гм ажлууд байна.

n  Цэцэрлэгийн хүүхдүүдийн сургалтын хэрэгсэлтэй холбоотой чишк, хувцсаар жигдрэх, эцэг эхийн зөвлөлийн ажил, бага бүлэг тоглоом авах ........ Сургалтын орчинг тохирох                                                                         \ Цөм хөтөлбөр хэрэгжиж байгаа сургалтын хөтөлбөр өөрчлөгдөнтэй холбоотой \

n  ХҮҮХДИЙН БҮРТГЭЛ \ Шинэ хуучин ...........................\

n  Хүүхдийн баяр, шинэ жилийн баяр , бэлэг............ажилчдын туршлага солилцох ажил .....

 

LAST_UPDATED2