Зарлал

Ажлын зар Угтаалцайдам сумын ЗДТГазарт МЭҮТ-ийн мэргэжилтэн, Төрийн сангийн төлөөлөгч тус тус шалгаруулж авна. Утас:70276911

ЕБС-д түр ажлын байр зарлаж байна ЕБС-д түр ажлын байр зарлаж байна 2015 оны 10 сарын 01-нд ЕБС-ийн дотуур байранд жижүүр -жолоочийн  түр ажилд авна

Download NFSP!

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Сургууль


Төв аймаг Угтаалцайдам сумын ЕБС-ийн 10-р сарын ажлын мэдээ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 02-11-2016 01:32
  • Үдийн цай хөтөлбөрт 4168 сурагч хамрагдаж 250080000 төгрөг зарцуулагдлаа
  • Улаан загалмай бүлгээс ахмадуудад туслах сарын аян зохион байгуулагдлаа. Үүнд: 3-12-р ангийн 13 бүлгийн 344 сурагч 24 ахмадад ахуй хэрэглээний болон мод хөрөөдөх, хүнсний ногоо хураах зэргээр тусламж үзүүллээ.
  • “Олон улсын охидын өдөр”-ийг  6-12-р ангийн 112 охидын дунд тусгай төлөвлөгөө гарган тэмдэглэлээ. Үүнд: Сумын эрүүл мэндийн төвөөс эмч Золзаяа, ЭМНА  Оюундэлгэр нар  9-12-р ангийн 53  сурагчдыг охидын үзлэгт хамруулж нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар сургалт зохион байгуулж зөвлөмж өглөө. 6-12-р ангийн сурагчдын дунд охидын урласан бүтээлээр үзэсгэлэн гаргаж охидоос цаашид ямар ажил зохион байгуулах, ямар мэдээлэл авахыг хүсч байгаа талаар санал авлаа
  • Ариун цэврийг сахиулагч бүлгийн 14 хоногийн ажил зохион байгуулагдаж 1-5-р ангийн 215 сурагчдад гарын ариун цэврийн талаар зөвлөмж өглөө. 6-9-р ангийн 161 сурагчдын дунд “Эрүүл ахуй танин мэдэхүй” сэдвээр АХА тэмцээнийг зохион явууллаа. Мөн 16 бүлэгт хөлний гишгүүр байнга чийгтэй байх талаар зөвлөмж тараалаа. 6-12-р ангийн 8 бүлгийг зохион байгуулж “Хөөсний баяр” зохион байгуулж нийт 199 хүүхэд оролцож үйлчлэгч эгч нартаа 1 өдөр тусаллаа.
  • Залуу байгальч бүлгийн гишүүд намрын хаалтын үйл ажиллагааг явуулж “эрүүл хоол эрүүл хүнс” сэдвээр цагаан хоолны өдөрлөг зохион байгууллаа
  • “Бид ирээдүйн аваргууд” сэдвээр МУГТ Д.Амартүвшин, Мандахнаран, Бэхбаяр, Ням-Очир нар 6-12-р ангийн 135 сурагчдад сонирхолтой яриа өрнүүлж сурагчид сонирхсон асуултаа тамирчидаас асуулаа. Дараа нь бүх сурагчдыг хамруулж буухиа тэмцээн зохион байгуулж шалгарсан 1 сурагчид Гавьяат тамирчин Д.Амартүвшин өөрийн өмсөж байсан чөлөөт бөхийн өмсгөлөө дурсгав

Мэдээ бичсэн. Нийгмийн ажилтан                          Ц.Оролзод

 
Төв аймаг Угтаалцайдам сумын ЕБС-ийн 9-р сарын ажлын мэдээ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 02-11-2016 01:29
  • Үдийн цай хөтөлбөрт 4835 сурагч хамрагдаж 290100000 төгрөг зарцуулагдлаа
  • Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд дааганы уралдаан, бөхийн барилдаан, нум сум харвах тэмцээнийг зохион байгуулж дааганы уралдаанд 17 дааганаас 1-р байрыг 2б ангийн Тулгын Хүрэн даага, 2-р байрыг 9а ангийн сурагч Ууганбаярын Саарал даага, 3-р байрыг 8а ангийн сурагч Батбаатарын Хонгор даага, 4-р байрыг 3а ангийн сурагч Амгалангийн Хонгор даага, 5-р байрыг 4а ангийн сурагч Алтанбаганын Хул даага тус тус давхилаа. Бөхийн барилдаанд 1-5-р ангийн сурагчдаас 1-р байрыг Жанек   2-р байрыг Б.Дөлгөөн, 3-р байрыг Мөнхбат нар 6-9-р ангийн сурагчдаас 1-р байр Д.Хосбаяр 2-р байрыг Б.Дагвадорж 3-р байрыг Отгонбаяр нар эзэллээ.
  • 6 настай 31 сурагчийг хүлээн авлаа
  • Сумын орчинг цэвэрлэх их цэвэрлэгээнд 2-12-р ангийн 401 сурагч, 25 багш, 16 ажилчин хамрагдлаа.
  • School-police  аяны хүрээнд Өсвөрийн цагдаа бүлгээс Замын хөдөлгөөний дүрэмтэй холбоотой самбар гаргаж “Ногоон гэрэл цагаан шугам тэмцээнийг 6-9-р ангийн нийт 171 сурагчдын дунд зохион байгууллаа. Үүнд: 1-р байр П.Дашгэлэг багштай 9б анги, 2-р байр Б.Оюунцэцэг багштай 8а анги, 3-р байр С.Хүрэлбаатар багштай 9а анги тус тус эзэллээ.  1-12-р ангийн   эцэг эхийн зөвлөлийн гишүүдтэй хамтран  эргүүл хийх хуваарь гарган  өдөр бүр 10-12 цагийн хооронд сургууль дээр, орой 19-21 цагийн хооронд  PC  тоглоомын газар, гудамж талбай , үйлчилгээний газруудаар эргүүл хийж  байна.

 

 

Мэдээ бичсэн. Нийгмийн ажилтан                          Ц.Оролзод

 
ЕБС-ийн 2016 оны 01 сарын хийсэн ажлын тайлан PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 03-02-2016 01:55

Цааш унших...
 
ЕБС-ийн төсвийн гүцэтгэлийн зарлагын 2015 оны 12 сарын мэдээ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
5 дах өдөр, 08-01-2016 09:45
Цааш унших...
 
ЕБС-ИЙН 12 САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
2 дах өдөр, 05-01-2016 09:38

Цааш унших...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараагийн > Төгсгөл >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL